Sunday, September 03, 2017

Хотын тухай бодрол

Их дээд сургуулиудыг хотоос нүүлгэнэ, томоохон худалдааны төвүүдийг хотоос гаргана гэсэн үг сүүлийн 10 жилд их моод болсон. Ингэснээр өнөөдөр Улаанбаатар хотод тулгараад байгаа орчны бохирдол, түгжрэл зэргийг шийднэ гэж боддог бололтой.

Гэтэл үнэхээр тийм гэж үү? Юун дээр үндэслээд тийм дүгнэлтэнд хүрээд байгаа юм бол? Ингэж асуухад ойлгомжтой шүү дээ гэж хариулцгаадаг.  Яг л зүүн эргэхийг хориглосон хүмүүс энэ нь түгжрэлийг бууруулах нь ойлгомжтой шүүдээ гэж хариулсан шиг.

Үнэндээ Захуудыг гаргалаа гээд түгжрэл багасах биш улам ихсэх магадлалтай. Яагаад гэвэл Зах хаана ч байсан хүмүүс тийш явж л байвал замд ачаалал өгнө. Хол байх тусам олон уулзварт ачаалал өгнө.

 Гэхдээ хотын зам тээврийн хөдөлгөөний матемаитк загвар дээр симуляци хийвэл илүү үндэслэлтэйгээр маргаанд хариу өгнө. Зөвхөн замын түгжрэл гэлтгүй захаар үйлчлүүлэх хүмүүсийн тав тух, цаг хугацааг бодолцвол аль

Дэлхийн томоохон хотууд хотынхоо төвдөө томоохон захыг агуулсан байх нь элбэг. Ерүсалим,

Хот гэдэг хүмүүсийн бөөгнөрөл юм. Бөөнөөрөө нэг дор амьдарбал олон давуу тал байдаг учир анх хот үүссэн. Энэ их түгжрэл, бохирдол байхад энэ олон хүн Улаанбаатарт амьдраад байнаа гэдэг нэг том татах хүч байнаа гэсэн үг.



Ер нь дэлхийн жишгээр хотынхоо төвд томоохон компаниуд, их дээд сургуулиуд соёл урлагийн байгууллагууд, төрийн байгууллагууд байдаг. Энэ нь ч учиртай. 

Нөгөө талаас хот, хамтран амьдарч буй энэ орон зай хүмүүсийн суу бүтээлийг өдөөж өгдөг. Хүн төрөлхтөний олон гайхамшиг хотод л бүтээгдсэн. Нэг доороо бөөгнөрч, бие биенээсээ сурч, бие биендээ үйлчилж, бие биентэйгээ наймаа арилжаа хийж байж хүн төрөлхтний соёл иргэншил бий болсон. Ийм бөөгнөрлийг хүчээр, захиргааны аргаар шийднэ гэвэл тэнэглэл. 

Үнэндээ хэдийгээр цэвэр агаартай хөдөө амьдарвал эрүүл амьдрах юм шиг санагддаг ч хотод амьдардаг хүмүүүсийн дундаж наслалт урт байх нь ажиглагддаг. 

Томоохон их сургуулиуд жижиг хотод өөрийн хотхонтой байх тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх томоохон, шилдэг их сургуулиуд том хотыг түшиглэсэн байдаг. Харин нөгөө талаасаа аливаа их хот гэдэг заавал өөртөө томоохон их сургуулиудыг агуулдаг. Нью Йорк гэхэд Колумби, NYU гээд л. Томоохон их сургуульгүй их хот, нийслэл хот гэж байхгүй. Тэгэхээр Улаанбаатар хот гэж байх л юм бол заавал томоохон их сургуулийг өөртөө агуулж байж ба

Их дээд сургуулиуд хотод байж, оюутнууд цагийн ажил хийж, багш нар нь нийгэмтэйгээ
 холбогдож байж их дээд сургуулиуд жинхэнэ үүргээ гүйцэтгэж чадна. Их дээд сургуулийн багш нар гэж зөвхөн хичээл заах биш олон үүрэгтэй. Нийгмийг соён гэгээрүүлэх, байгууллагуудад зөвлөлгөө өгөх, байгууллагуудтай хамтарч судалгаа шинжилгээ хийх гэх мэт том хотод байснаараа илүү сайн хийж чадах олон ажил бий. 

Одоо дэлхий нийтийн чиг хандлага улам бүр төвлөрөх болоод байгаа. Төвлөрснөөр цахилгаан, дулаанын зардал хэмнэгдэж байгаль орчинд илүү ээлтэй байдаг. 

Тэгтэл нөгөө талдаа замын түгжрэл, агаарын бохирдлыг яаж шийдэх ёстой вэ?