Wednesday, April 30, 2008

Quote of the day

"I don't know, I never tried"
~ Charlier Munger (asked if he could play the piano)

Monday, April 28, 2008

Quote of the day"

"Гэгээхэн дурсамж адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй"
~ ЖАГДАЛЫН ЛХАГВА

Sunday, April 27, 2008

Монголын эсрэг кампанит ажил

Өнгөрсөн долоо хоногт “Хувь Хүний Эрх Чөлөөний Төв (ХХЭЧТ)” хэмээх байгууллага Америкын нөлөө бүхий Волл Стрит Жорнал хэмээх сэтгүүлд Монголын тухай бүтэн нүүр төлбөртөй сурталчилгаа ниитлэгджээ. Өнгөн дээрээ бол АНУ-ын засгийн газарт хандан Монгол улсад хувийн өмчийг хүндэтгэж, Оростой сүжрэхгүй шиг байхыг шаардахыг уриалжээ. Гол утга нь бол хэрвээ аятайхан байхгүй бол Мянганы Сорилтын Сангаас олгож буй тусламжаа цуцлана гэж сүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Волл Стрит Жорнал-д нэг нүүр сурталчилгаа хэвлүүлнэ гэдэг дор хаяж 200 мянган доллар шаардагдана. Мөн эднийх зохион байгуулаад олон мянган хүний гарын үсэгтэй мөн адил төрөлийн утга агуулгатай захиаг Tөрийн Департмент лүүгээ явуулжээ. Өөрөөр хэлбэл эднийх Монголын эсрэг их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан зохион байгуулалттай, кампанит ажил өрнүүлж эхэллээ. Гэв гэнэт л энэхүү учир битүүлэг байгууллага Монголыг сонирхоод, хэдэн зуун мянган доллар зарцуулаад дайрч довтолсон сурталчилгаа явуулаад эхэлж байгаа нь өнгөц бодоход тун гайхалтай юм.

Мэдээж энэ нь АНУ-ын бодлого мөн гэх үндэслэл алга байна. Бүрэн эрхт тусгаар улс болох Монгол улс нь үндэснийхээ баялагт хяналт тавих, татвар авах болон хойд хөрштэйгээ хамтран ажиллах эрхийг АНУ хүндэтгэж үзэх биз дээ. Хэрвээ Монгол улсад АНУ болон хөршүүдийнхөө аль нэгийг сонго гэвэл хөршүүдөө л сонгоно гэдэгийг америкчууд ойлгож байгаа биз дээ. Нэгэн олон нийтийн байгууллага л засгийн газартаа шахалт үзүүлэхийг оролдож байна л гэж ойлгож болно.

ХХЭЧТ гэдэг нь нео-консерватив чиглэлийнх бөгөөд хууль бус цагаачлагчидыг хөөж гаргах хэрэгтэй, эсвэл Ираныг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөөд хашраад өгөх хэрэгтэй гэх мэт зүйл ярьдаг олон газарын нэг нь. Иймэрхүү сүржин нэртэй ашигийн бус хэмээн бүртгэгдсэн байгууллагын цаана ямар нэг эрх ашиг явж байх нь олонтой. ХХЭЧТ гэдэг маань мэдээж мөнгөөр хуцдаг эдгээр ноходын нэг нь. Үүний ард хэн нэгэн захиалагч байгаа гэдэг нь ойлгомжтой. Харин тэр захиалагч хэн бэ? That is the question.

Мэдээж манай улсын ашигт малтмалын талаарх бодлого эрх ашигийг нь хөндөөд байгаа л нөхдүүд байж таарна. Ингээд бодоод үзвэл дараах нөхдүүдийн аль нэг байх: (1) Айванхо Майнз (2) Сентерра Голд буюу Бороо Голдыг эзэмшигч компани (3) Манай томчуудын нэг нь.
Энэ зөвхөн миний таамаглал бөгөөд ямар ч баталгаа алга л даа.

Thursday, April 17, 2008

Quote of the day

"All generalizations are false, including this one."
~ Mark Twain