Monday, March 31, 2008

Төгрөг Ам Доллар

Сүүлийн 2 жилийн дотор юаны ханш доллартай харьцангуйгаар (CHY/USD)15% чангарчээ. MNT/USD болохоор харьцангуй тогтвортойгоор сүүлийн 5 жил болж байгаа. Энэ бол мэдээж Монголбанкны бодлого юм. Зах зээлийнхээ жамаар бол ингэж тогтвортой байх боломжгүй. Ингэж тогтвортой барьж чадаж байгаа нь Монголы эдийн засаг нэг үеээ бодоход тамиржсаныг илрэл юм. Гэхдээ нэгэнт хүрээлэн буй гадаад орчины донсолгоот өөрчлөлт (ам долларын ханшны бууралт, түүхий эдийн өсөлт) болон дотоот эдийн засагт гарсан чанарын үсрэлтэт өөрчлөлт үүсээд байгаа энэ үед төгрөг-ам долларын ханш ч өөрчлагдөх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Өөрчлөгдөч шаардлагатай нэг шалтгааныг дурдах юм бол хоёр хөршийн валют нь ам доллартай харьчангуйгаар нэлээн өсөөд байгаа явдал юм. Энэ нь инфляцийг үүсгэх хүчин зчйл болоод байгаа юм. Mонголбанк ч тэгж мэдэрж байгаа биз дээ. Миний таамаглал бол тун удахгүй төгрөгийн ханш ам доллартай харьцангуйгаар чангарах байх. Хагас жилийн дотор 5-10% чангарах баьх гэж таамаглаж байна. (70% ийн итгэлтэй байна)

Нөгөө талаас төгрөгийн хүү Монголд
хугацаат 16-18% хугацаагүй 8% (2 сард 6% байсан, гэтэл өнгөрсөн 7 хоногт Монголбанк бодлогын хүүгээ 1.35% өсгөөд 9.75% болгосон болохоор 8% болсон байх гэж таамаглаж байна) буюу ам долларын хүүнээс асар өндөр байгаа. Иймд миний таамаглал биелэгдэнэ гэж үзэх юм бол, ам долларыг 8%-аас бага хүүтэйгээр зээлж чадах хүн төгрөгөөр Монголын банкинд хугацаатаүгар хадагалуулаад нэлээн их ашиг унагах боломжтой гэж бодогдоно. Учир нь төгрөгийн ханшны зөрүүнөөс нэг ашиг олоод, хүүнээсээ бас нэг ашиг олох тул юм. Back of envelope тооцоо хийх юм бол 1 сая доллар 8% (annual) хүүтэйгээр
хагас жилийн хугацаатайгаар зээлээд 16% хүүтэйгээр хадгалуулъя. Хүүний зөрүүнээс 40 мянган доллар,
ханшний зөрүүнүүс 50 мянган доллар (5% чангарна гэж assume хиигээд) олно. Нийлээд 90 мянган долар олно гэсэн үг. За яахвэ ханш чангардаггүп юмаа гэхэд сулрана гэж байхгүй. Яагаад гэвэл энэ нь улса төийн хувьд хэт unpopular юм. Ноднин гэхэд жаахан сулрахад бөөн юм болсон шүүдээ. Сонгууль оиртож байгааг ч хэлэх үү. УИХ ьн сонгууулийн дараа орон нутагийн сонгууль гэж нэг юм байгаа. Тэгэхээр хагас жилдээ бол ямар ч байсан сулрахгүй гэдэгт 95% итгэлтэй байна. . Даанч liquidity constraint гэж нэг юм байдаг нь сайхан юмаа.

Monday, March 10, 2008

Quote of the day

"No man's life, liberty, or property is safe," warned Mark Twain, "while Congress is in session."

Friday, March 07, 2008

Revenge of Malthus?

Those who has dismissed Malthus and his fellow economists as dismal scientists must look at the recent increase in the food price. Malthus must be smiling in his grave.